“Standart and Poors” рейтингийн агентлагаас АНУ улсын өрийн таазаа нэмэгдүүлэхгүй бол эдийн засагт маш таагүй үр дагавар үүснэ гэж мэдэгджээ. Ингэвэл дампуурлын дараах хямрал 2008 оны үеийнхээс ч илүү ноцтой байх юм.
Шинжээчдийн тэмдэглэж буйгааршинэ хямрал нь АНУ-ын сүүлийн жилүүдэд сэргээн босгосон эдийн засгийн бүхий л амжилтуудыг үгүй хийхгэнэ. Үүнээс гадна АНУ-ын зээлжих зэрэглэл хамгийн өндөр буюу ААА байдаг нь эрс буурч, үүний улмаас дэлхийн санхүүгийн олонх институтууд зээл өгөхөөс татгалзана гэжээ. Энэ нь Америкийн эдийн засаг дахь аж үйлдвэрийн олон салбарын хөгжлийг зогсонги байдалд оруулж, гацаах эрсдэлтэй.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин ч улсын өөрийн дээд түвшнээ цагт нь нэмээгүй тохиолдолд төрийн сангаас Америкийн Засгийн газраа санхүүжүүлэх боломж алдагдаж болзошгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Үүний улмаас АНУ-ын Засгийн газрыг тарааж, Америк дампуурлаа зарлана гэсэн үг.
Хэрвээ АНУ төрийн өрийн таазаа нэмээгүй бол хэсэгхэн хугацаанд л яаралтай арга хэмжээ авч хүрнэ. Харин Сангийн яамнаас төсөвтөө найдаж, багахан хэмжээний бэлэн мөнгөний үлдэгдлээ ч зарцуулахаас аргагүй болно. “Bipartisan Policy Center”-ы шинжээчдийн таамаглаж буйгаар холбооны Засгийн газар 2017 оны аравдугаар сарын дунд үе гэхэд л үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх гэнэ. Хэрвээ Засгийн газар ажлаа зогсоочихвол тус улсын ДНБ агшин зуур 0.2 хувиарунах магадлалтай. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл долоо хоног бүр 6.5 тэрбум ам.доллар гэсэн үг. Ингэж явсаар АНУ-ын эдийн засаг тун хүнд байдалд орох эрсдэлтэй аж.
Эх сурвалж: Politexpert