Владимир Путины бага охин Луиза Розова Парис хотод нууц нэрээр амьдарч байгааг Украины хэвлэлүүд мэдээлжээ. Луиза Розова буюу Елизавета Олеговна Руднова 21 настай бөгөөд Парист дижэй хийдэг. Украины хэвлэл агаарын тээврийн компанийн олон нийтэд ил дэлгэсэн баримтуудыг ашиглан энэ мэдээллийг олж авчээ.
Луиза Розова 2003 оны гуравдугаар сарын 3-нд төрсөн. Түүний гэрчилгээнд аавынх нь нэрийг бичээгүй ч овгийг нь Владимировна гэжээ. Шинэ төрсөн хүүхдэд нэр өгөх Оросын хуулийн дагуу Путины охид Владимировна овогтой болох учиртай юм. Харин Олег Руднов гэх нууц нэрийг Путины 2015 онд нас барсан дотны найзын нэр гэж үзэж байна. Мөн Розовагийн зургуудыг Путины багийн зургуудтай харьцуулаад төстэй гэж дүгнэжээ.