Ерөнхийлөгчийн хоригийг УИХ нэгэнт хүлээн авахаар учраас ямар дэгээр хэлэлцэх талаар ярилцаад 126 гишүүнтэй парламент анх удаа баталсан Улсын төсвийн хууль болон хамт баталсан бүх хуулиудыг хүчингүй болгох хувилбарыг дэвшүүлж, Хууль зүйн болон Төсвийн хороо дэмжжээ.
Улмаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгажээ.