Мягмар гарагт /2024.10.29/ ОХУ дайсан эхэлж цохилт өгсөн тохиолдолд цөмийн зэвсгээр томоохон хариу цохилт өгөх сургуулилт эхлүүлсэн байна. Ерөнхийлөгч Владимир Путин тус сургуулилтыг нээж үг хэлэхдээ “Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, гаднын шинэ аюул заналхийлэл, эрсдэл бий болж байгаа нөхцөлд орчин үеийн, үргэлж хэрэглэхэд бэлэн стратегийн хүчинтэй байх нь чухал” гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах сайд Андрей Белоусов телевизийн өмнө Путинд хэлэхдээ тэрхүү сургуулилт нь “Дайсан цөмийн цохилт өгсөн тохиолдолд стратегийн хүчнээр асар том хэмжээний цохилт өгөх” дасгал хэмээсэн юм. Тус сургуулилт нь ОХУ-ын цөмийн гурвал гэгддэг газар, далай, агаараас атомын бөмбөг харвах ангиуд оролцож байгаа. Путин нээлтийн үеэр зөвхөн онц ноцтой үед л цөмийн зэвсэг ашиглана хэмээсэн байна.
Тэгвэл Пентагон даваа гарагт /2024.10.28/ Хойд Солонгос цэргүүд дайнд байлдаж эхэлбэл АНУ-аас олгосон зэвсгийг Украин ямар нэгэн хязгаарлалтгүй хэрэглэж болно гэсэн юм.
Эх сурвалж: Reuters