Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өсч, нэг метр квадратын үнэ 4 сая төгрөг давсан байна.
Шинэ орон сууцны үнийг дүүргээр нь задлаад харвал, Баянгол болон Хан-Уул дүүрэг хамгийн өндөр буюу мерт квадрат нь 4.1 сая төгрөгийн үнэтэй байна.Түүнчлэн, орон сууцны үнэ мөн адил шинэ орон сууцны дүйх хэмжээнд байна. Тодруулбал, хуучин орон сууцны дундаж үнэ 1 мтер квадрат нь 3.9 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн өндөри буюу 4.62 сая төгрөгийн үнэтэй байгаа юм байна.
Цаашид шинэ болон хуучин орон сууцны үнэ өсөх хандлагатай байна. Учир нь, Засгийн газраас тавдугаар сард Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсантай холбоотойгоор Хуримтлалын санд “Эрдэнэс Монгол” нэгдлээс төврүүлсэн 500 тэрбум төгрөгийг иргэдэд ипотекийн зээл олгох эх үүсвэрт гаргахаар шийдвэрлэсэн байдаг.
Ингэснээр Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэртэй нийлүүлж, жилд нийт 1.2 их наяд төгрөгийг ипотекийн зээл олгоход зарцуулж, оролцоогоор шинээр 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжийг нээснийг Засгийн газраас мэдээлсэн.Эл шийдвэр гарсны дараа арилцааны банкууд дээр санхүүжилтгүй болж зогссон, хүлээлгэд байсан ипотекийн зээлүүдийг эхнээс нь шийдвэрлэж эхэлнэ гэж мэдээлсэн. Үүнийг дагаж зах зээлд шинэ, хуучин орон сууцны эрэлт нэмэгдэж, үнэ тасралтгүй өсч байна.