ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн хамт Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

2024-02-07 11:341min0
ad1bed03331a74850956a87add75814b

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс(ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Мөн Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болох юм байна.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй.

Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй