Амралтын өдрүүдэд Хүчит шонхор захын зүүн болон урд талын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

2024-02-02 09:401min0
uy4ypb_viber_image_2024-02-01_09-49-54-063_x974

Бямба, Ням гарагт буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Дэнжийн мянга дахь Хүчит шонхор худалдааны төвийн зүүн болон урд талын замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.

Цагаан сарын баярын өдрүүд ойртсонтой холбоотой зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс хуулийн дагуу уг зохицуулалтыг хийхээр болжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас/ТЦА/ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй