Гудамж, талбайн цасыг цэвэрлэхээр 671 ажилтан тусгай зориулалтын 53 машин техниктэй ажиллаж байна

2024-01-19 14:121min0
0D1942E4-7527-79D4-DD90-FCB53618DA50

Нийслэл Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 19-ний 05:00 цагийн орчмоос цас орж эхэлсэн.

Нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, талбайн цас цэвэрлэгээний ажилд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудаас нийт 671 ажилтан, албан хаагч, тусгай зориулалтын 53 машин техниктэй ажиллаж байна.

Мөн авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 41 тонн бодис, 34 тонн давс цацаад байна.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  хэлтсээс уриаллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй