Мазаалай хотхоны мөсөн урланд франц сийлбэрчид шилдгээр шалгарч, ₮8 саяар шагнуулжээ

2024-01-18 12:211min0
ussc8o_420533061_730782465856192_4669145110327097366_n_x974

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Мазаалай” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, анх удаа “Save MAZAALAI” олон улсын мөсөн урлаачдын тэмцээн зохион байгуулсан билээ.

Нийт зургаан баг 12 мөсөн сийлбэрийг урласнаас Францын багийн бүтээл тэргүүн байрт шалгарч, 8,000,000 төгрөгийн мөнгөн урамшуулал авчээ. Дэд байрт орсон Монголын баг 5,000,000 төгрөг, гуравдугаар байр эзэлсэн Якутын багийг 3,000,000 төгрөгөөр мялаав.

Түүнчлэн ОХУ-ын сийлбэрчид тусгай байр эзэлсэн аж.

Цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буй тус тэмцээнийг Монголын Үндэсний мөсөн урлалын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулсан бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Соёлын яам дэмжин оролцжээ.

Сануулахад Скай резорт цогцолборт байгуулсан “Мазаалай” мөсөн хотхонд энэ сарын 28-ныг дуустал урлаг соёл, спортын арга хэмжээ үргэлжлэх бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй