Өнгөрсөн шөнө S’Outlets дэлгүүрийн гадна талбайд чингэлэг шатжээ

2024-01-02 12:271min0
abe6977ffd36efb259c009798bbf2ced

Өнгөрсөн шөнө S’Outlets дэлгүүрийн гадна талбайд чингэлэг шатсан байна.

Тодруулбал Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-т Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Нарны замын 45 дугаар байр Чингэлэг шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 2-ны 01:53 цагт иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40 тонны багтаамжтай чингэлэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй