ШИНЖЭЭЧ: Цагаан хадаас Гашуунсухайт хүртэл 20 км газар нэг тонн нүүрсийг $28-121-оор тээвэрлэж байсан

Энэ үеэр нийт нүүрс худалдан авах гэрээний үнийн зөрүүгийн талаар Шинжээч танилцуулав.
Тэрбээр “Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай.
Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна” гэв.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байгаа билээ.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Үүнд:
- Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолт,
- “Чалко Трейдинг Хонконг”-той байгуулсан гэрээ,
- Нүүрс баяжуулах үйлдвэр,
- Газрын тос дамжуулах хоолой,
- Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар,
- Бусад гэрээ