2023-12-12 13:011min00

Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой шүүх хурал орчуулагч ирээгүй шалтгаанаар дахин хойшлогдов

shuuh

“Эмээлтийн махны үйлдвэр” гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Гэвч орчуулагч ирээгүй шалтгаанаар шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшилжээ.

Тус гэм буруугийн шүүх хуралдаан анх арваннэгдүгээр сарын 28-нд болох байсан ч “Эм Ди Си Пи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Цогтгэрэл өөрийн биеэр ирээгүй тул шүүгдэгчийг албадан ирүүлэхийг даалгаж, арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж байсан юм.