Японд болсон олон улсын хагас марафон гүйлтийн тэмцээнд ахлах ахлагч Г.Хишигсайхан түрүүлэв

2023-11-23 12:371min0
28bzyg_404277745_837870921467695_8882765708205295717_n_x974

Япон улсад арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Олон улсын хагас марафон” гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Г.Хишигсайхан 1:10´32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Ахлах ахлагч Г.Хишигсайхан нь Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын шилдэг марафон гүйгчдийн нэг.

Тэрбээр “Улаанбаатар марафон-2023” тэмцээний 42 км-ийн зайд түрүүлж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй