УИХ: Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужинг сонголоо

2023-11-23 12:271min0
143549943_228550102212126_2099837560632465552_n

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Уг тогтоолыг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулжээ.

Үргэлжлүүлэн Зарим байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан, Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин, Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар Г.Ганболдыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагыг сонголоо.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Экспорт энэ оны эхний гурван улирлын байдлаар 12.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ утгаараа валютын нөөц нэмэгдэж байгаа бөгөөд 1.4 тэрбум ам.доллар болоод байна” хэмээв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй