У.Сүрэнжав Ханжоу 2022 Азийн наадмын Паратаеквондогийн төрөлд мөнгөн медаль хүртлээ

2023-10-23 18:051min0
4eac0b03c7f99257a008cfcaddc9f53aa62f2786

Ханжоу 2022 Азийн зуны Пара спортын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн медалийн төлөөх тулаанууд боллоо.

Эмэгтэйчүүдийн к44 ангиллын -52 кг жинд манай улсын тамирчин У.Сүрэнжав БНХАУ-ын Шау Чиантай тулалдаж 9:10 онооны харьцаатайгаар ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Ингэснээр энэ удаагийн Азийн Пара спортын наадмын Монголын медалийн салхийг хагаллаа.

У.Сүрэнжав хагас шигшээд Ираны тамирчин Хоссейни Махдиа Садатыг 20:12 онооны харьцаатай буулган авсан. Тэрбээр өнгөрсөн сард Мексик улсын Веракруз хотноо болсон Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм.

“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадамд Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй