2023-10-16 09:451min00

Эрэн сурвалжлагдаж байсан 47 оргодлыг олжээ

171644F9-6BAA-4A8F-BB00-F8265F84C7AF

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны өнгөрсөн долоо хоногийн үр дүнг мэдээллээ.

Тодруулбал улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 47 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 411, сураггүй алга болсон 127, хэн болох нь тодорхойгүй цогцос гурав, галт зэвсэг, сум хэрэгсэл нэг, шүүхээс даалгасан хүн 488, зөрчил үйлдсэн 61 этгээд, 20 тээврийн хэрэгслийг олж тогтоожээ.

Эрэн сурвалжилж олсон хүнийг ар гэрт, автомашиныг алдсан эзэнд, оргосон болон зөрчил гаргасан этгээдүүдийг хуулийн байгууллагад хүлээлгэж өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй