Багш нар цалин нэмэхийг шаардав

Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо өнөөдөр (2017.08.17) хэвлэлийн бага хурал хийлээ. сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тэд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүлнэ гэв. Тус хороонд 30 мянган багш нэгдсэн. Есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардаж байгаа.
Шаардлагын хариуг наймдугаар сарын 24 гэхэд өгөхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана гэв. Мөн багш нар 20-25 хүүхэдтэй ажиллаж байхдаа, 50-60 хүүхэдтэй ажиллахдаа ч нэг л хэвийн цалин авч ирлээ. Ачаалалтай ажилладаг бидэнд зарим үед балга ус уух зав гардаггүй гэлээ