“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн +78 кг-д А.Адьяасүрэн Энэтхэгийн тамирчин Тулика Маантай хүрэл медалийн төлөө хүч үзэж, нэмэлт цагт торгуулиар хожлоо. Ингэснээр А.Адьяасүрэн Монголын багийн зургаа дахь медаль, дөрөв дэх хүрлийн эзэн боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.