2023-08-11 09:352min00

Монгол Улсын 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын нутагшмал голомттой байна

19d00246-c8ca-4f63-8efd-1083fbe1350b

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн мэдээллээр 2023 оны байдлаар Монгол Улсын 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын нутагшмал голомттой байна.

Мөн 15 аймгийн 81 суманд хүний өвчлөл гарах эрсдэл маш өндөр байгаа юм. Түүнчлэн он гарснаас хойш

  • Говь-Алтай аймгийн Бугат сум,
  • Улаанбаатар хотод Хэнтий аймгаас зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн.
2023 оны наймдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ЗӨСҮТ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Иймд тарваган тахал өвчнөөс сэргийлж, эрсдэлт үйлдлээс татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагана уу хэмээн Улсын Онцгой Комиссоос мэдээлэв.

Халдвар дамжих зам:

Тарваган тахал нь дараах замаар хүнд халдварлана.

  • Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс салстын шархаар, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах үед
  • Тарваганы бүүрэгт хазуулах үед
  • Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд эрхтэн, махыг хүнсэнд хэрэглэх явцад
  • Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварлах
Эмнэлзүйн шинж тэмдэг:

Нууц үе 2-3 хоног.

Булчирхайн хэлбэр: Халуурах, булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох, толгой өвдөх, чичрэх, маш их ядарч сулдах

Уушгины хэлбэр: Өндөр халуурах, чичрэх, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох, цустай цэр гарах

Гэдэсний хэлбэр: Маш өндөр халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, бөөлжиж, гүйлгэх

зураг