Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон авто вокзал наймдугаар сарын 21-ний дотор тус дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүхээр шийдвэрлэгдсэн болохыг АТҮТ-өөс мэдээллээ.
Драгон авто вокзалаас хот хоорондын 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй автобус явж, жилд дунджаар 1.5 сая гаруй зорчигч тээвэрлэдэг байна.
Эх сурвалж: Авто Тээврийн Үндэсний Төв