Улсын чанартай авто замын А0302 дугаартай Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн км7-8, км13-14 хооронд уулын үер бууж зам дээгүүр ус давж үерлэсэн байна.
Иймд тус чиглэлийн хөдөлгөөн түр саатжээ.
Өчигдөр шөнийн 01:00 цагийн байдлаар үерийн ус татраагүй, аймгийн онцгой байдал, замын цагдаа болон “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-н баг бүрэлдэхүүн хамтран үерт суусан авто машиныг татаж гаргах, суусан машины зорчигч нарыг аймаг руу шилжүүлэх ажил хийгдсэн байна.
Иймд шөнө оройн цагаар тус чиглэлд зорчихгүй байхыг онцгой анхаарууллаа.