“Магнай Трейд” ХХК нь Улаанбаатар хотод 45, орон нутагт 94 шатахуун түгээх станцаар дамжуулан хэрэглэгчдийг шатахуунаар ханган ажилладаг. Дээрх шатахуун түгээх станцуудын зарим хэсэгт ээлжлэн, дулааны улиралд багтаан засвар үйлчилгээ хийхээр 2023 оны “Төлөвлөгөө”-д тусгасан бөгөөд төлөвлөсөн ажлын хүрээнд ирэх 8-9 дүгээр саруудад шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг хэсэгчлэн, түр хугацаанд зогсоож засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ШӨХТГ