Онцгой байдлын ерөнхий газраас шинээр баригдаж барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтад 296 шинээр баригдаж байгаа барилга байгууламжийг хамруулан 911 зөрчлийг илрүүлж, 314 зөрчил буюу 34.4 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 79, мэдэгдэл 142, танилцуулга 2 боловсруулж байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, гал түймэр унтраах тархалтын дадлага, сургалтыг 24 удаа зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх аравдугаар сард зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.