Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газар хамтран “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлалын төслийг танилцуулж, энэ төрлийн шинжилгээ хийх журмын төслийг боловсруулах зорилгоор зохиожээ.
Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг 50 гаруй хуулийн байгууллагын албан хаагч оролцож байгаа аж.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох, эдийн бус хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөн дүнгээр үнэлэх зэрэг сэдвээр танилцуулга хийж хэлэлцүүлж байгаа ажээ.