Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай төрийн ордонд нэвтэрнэ хэмээн заасан байдаг. Энэ нь иргэд албаны болон үндэсний хувцас өмсөөгүй тохиолдолд төрийн ордонд орохыг хязгаарлаж байгаа хэрэг юм.
Сошиал орчинд ангийнхантайгаа Төрийн ордонтой танилцахаар ирсэн боловч пүүз өмссөн байсан тул нэвтэрч чадаагүй хүү болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрийн ордонд пүүзтэй ирсэн асуудал олны анхаарлыг татаж байсан.
2022 онд Засгийн газраас Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулах ажлын хүрээнд :
- Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг хүндрэлгүй байхаар зохицуулалт хийх
- Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох
- Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд нэвтрэх, зураг авхуулах зэргийг зохицуулна хэмээн тусгасан.
Гэвч харамсалтай нь бодит байдал дээр төрийн ордонд нэвтрэхэд албаны болон үндэсний хувцас өмсөөгүй тохиолдолд нэвтрэх боломжгүй хэвээр байна. Хамгийн сүүлийн жишээ нь сэтгүүлчийг төрийн ордонд албан хувцас өмсөөгүй байна гэсэн шалтгаанаар оруулаагүй явдал гарсан.