ЭХЯ: “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

2023-05-05 12:542min0
Багануурын дулааны станц

“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  •  Дээд боловсролын бакалавр болон эрчим хүчний мэргэшлийн зэрэгтэй байх /Эрчим хүчний байгууллагад тогтвортой ажиллаж байсан, мөн Эрчим хүчний мэргэшсэн эсвэл зөвлөх инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно/;
  • Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 7-оос доошгүй жил, удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх; – Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
  • Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
  • Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
  • Гадаад хэлний бичгийн болон ярианы зохих түвшний мэдлэгтэй байх/хэлний мэдлэгийг нотлох гэрчилгээ, сертификатын хуулбар ирүүлэх/;

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;

3. Ажил байдлын тодорхойлолт;

4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;

5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;

6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIVбайр/-ны 3 давхар 312 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо хүлээн авна.

Холбогдох утас: 51-267087

Тестийн шалгалт:

Удирдах ур чадварын түвшинг тогтоох шалгалт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:

1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;

3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар;

Ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт удирдах ур чадварын түвшинг хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:

1. Удирдан зохион байгуулах чадвар;

2. Манлайлах чадвар;

3. Багаар ажиллах чадвар.

Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;

2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;

3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;

4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;

“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр

Эх Сурвалж: Эрчим Хүчний яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй