Н.Наранбаатар: Би ямар хулгай хийсэн биш өөртөө итгэлтэй байна

2023-03-29 18:081min0
2efcb5070533113592dca30e4575d93f

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд гэрчийн мэдүүлэг хоёр удаа өгсөн. Яллагдагчаар татагдсан үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа. Мөрдөн байцаах шатны асуудлыг ярьж болохгүй гэсэн. Одоо харин Халдашгүй байдлын дэд хорооны хуралд оролцохоороо тайлбар хийе.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Би ямар хулгай хийсэн биш өөртөө итгэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэсэн үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа. Миний хувьд дуудсан үед нь очсон. Очоод тайлбараа өгсөн.

Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Нүүрс хулгайлаагүй” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй