УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн Хөшөөтийн уурхайн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Н.Цэнджаваас Хөшөөтийн уурхайн хүнд суртлаас болж хөлдөж үхэх нь гэх саналыг надад ирүүлсэн. Тус уурхайгаас малчид нүүрс авъя гэхээр хангалттай хэмжээд өгдөггүйгээс болж өвчний уурхай үүсэх нөхцөл бүрджээ.
Энэ жилийн гүйцэтгэлээр Хөшөөтийн уурхай 2.2 сая тонн нүүрс гаргаж байгаа ч аймгийнхаа төсөвт хэдхэн төгрөг оруулж байгаа.
Ингэхдээ тэд бараа бүтээгдэхүүний тайлан гаргахдаа 2-3 дахин үнээр нэмж бичиж, татвараас зайлсхийж, их хэмжээний ашиг олдог.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас Хөшөөтийн уурхайд Бүрэн эрхт төлөөлөгч томилоод, дотоод асуудлыг нь шийдээд өгөөч.
Гэтэл Хөшөөтийн уурхайгаас тав дахин их нүүрс гаргадаг “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсыг тэжээхийн зэрэгцээ хулгайч нарыг бас тэжээж байна” хэмээв.
1 comment
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.