Монголын нийгэм, тэр чигтээ худал, хуурмаг мэдээлэлд живж байна. Дуулиан шуугиан, худал хуурмаг, хов живийн чанаргүй мэдээлэл хүмүүсийг залхааж, хүмүүийн сэтгэл зүйд асар хортойгоор нөлөөлж, айдаст автуулж байна.

Сүүлийн үед жүжигчин О.Дөлгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэр холбосон мэдээлэл сошиалаар цацагдах болсон. Энэхүү мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийхгүйгээр жүжигчин бүсгүй нэлээн хугацааг өнгөрөөлөө.  Нийгмийн болон улстөрийн нөхцөл байдалтай холбоотойгоор түүнийг нэр холбож, элдэвлэх асуудал сүүлийн үед нэлээн идэвхжээд байгаа юм. Тиймээс энэ бүх таамаг төдий мэдээлэлд О.Дөлгөөн тайлбар хийжээ. Тэрбээр 4 цагийн өмнө цахим хуудсандаа дараах постыг  оруулжээ.

Тэрбээр “Дайны хажуугаар дажин гэж бодоод элдэв хэл ам хийгээд яахав дээ миний хувийн амьдралаас илүү шийдэх асуудал байна даа гээд их л чимээгүй тэслээ дээ… Асуудлын сэдвийг эргүүлэх хов жив хэрэг болсон троллууд, атаархан зэвүүцэгчидэд энэ удаад зоргоороо хашхирах боломж олдсон бололтой…

Манай байрны нэг хүн тэгж хэлсэн бол үнэхээр гараад ирээ! Хэзээ хэдний өдөр хамт байсан, хаана манайх байдаг юм бэ хэлээд өгөөч надад??

Миний ой санамжинд тийм юм алгаа!!! Эзэн биегүй энэ хов живнээс залхаж байна аа! Хүн үгүй ээ гээд байхад өөрөөс минь илүү намайг мэдээд чи ингэдэг тэгдэг гээд байгаа нөхдүүдийг энэ шар мэдээ бичигчидтэй хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр арга үлдэхгүй нь бололтой!

Би үнэхээр ядарч байна залхаж байна….

Эзэн биетэй хэдхэн хүнээс тулаад асуухад ийм л байна… харамсалтай нь ингэж баталж харсан, үзсэн мэт бичиж байгаа бүгдэнрүү нь бичээд тайлбарлаад ам асуугаад суух боломж бололцоо алгаа… энд бичсэн 2 хүн уучлалт гуйсан учир элдвээр дайрч доромжлохгүй байхыг хүсье 🙏” гэжээ.

Б.Ирээдүй

By updown

2 thoughts on “Жүжигчин О.Дөлгөөн: Би үнэхээр ядарч байна, залхаж байна….”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн