Нүүрсний хэрэгт буруутгагдаад буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг саатуулсан байна. Б.Ганхуягтай нэг баг болон ажиллаж байсан “Эрдэнэс Тавантолгой”-н өмнөх удирдлагын багийнхнаас хэд хэдэн хүнийг саатуулсан гэж эх сурвалж мэдээллээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 5-нд нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийхдээ нүүрстэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэснийг хэлж байсан билээ.