Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 08-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
2022 оны 12-р сарын 07-ны 20 цагаас 12-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хархираа-Түргэний уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-35 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө Дархадын хотгороор 27-32, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.