Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртжээ.
М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Тэрбээр энэ тэмцээний үеэр Монголын багаас хамгийн өндөр амжилтыг тогтоогоод байна.
зураг
Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.
Түүний хувьд саяхан болсон ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо