Аялал жуулчлалын тухай хуулийг Даваа гарагт УИХ-д өргөн барихаар болжээ.

Хуулийн төслийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалд эргэн зарцуулагддаг төсөв гаргах шаардлагатай. Цар тахлын өмнө 577 мянган жуулчин, 600 гаруй сая ам.долларыг улсын төсөвт оруулсан. Гэхдээ эргээд энэ мөн салбартаа бодлогын хүрээнд зарцуулагдаж байгаа эсэх нь тодорхой бус. Тиймээс Аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулна. Харин уг санг хувийн хэвшлийн оролцоотой авч явах юм. Тус сангаас дотоодын агаарын тээврийг дэмжиж, улс гадагш нь сурталчилна. Мөн сангаас нүхэн жорлон зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэнэ.

Аялал жуулчлалын компанийн үйл ажиллагааг цэгцэлнэ. Одоо аялал жуулчлалын компаниуд аялал жуулчлал эрхлэх зөвшөөрлийг л авдаг. Харин цаашид агент, тур оператор, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч гэж хувааж үзнэ. Мөн өндөр хөгжилтэй орнуудаас манай улсад зорчих визийг чөлөөлж, цахим виз олгоно. Монгол Улсад аливаа нислэгийг хязгаарлахгүй байж, навигацийн орлогоос дотоодын агаарын тээвэрт дэмжлэг үзүүлнэ. Ирсэн жуулчин болгонд НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь олгоно” гэлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн