Зам, даваа, гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар их цас орж, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Говьсүмбэр, Дорнодын нутаг, Дундговийн зүүн хойд, Сүхбаатарын хойд хэсгээр, маргааш өдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Мөн төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байна.
Иймд үзэгдэх орчин хаагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт гүйцэтгэхийг онцгойлон анхааруулж байна.