Боловсрол, Шинжлэх Ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Болорыг томилох шийдвэрийг гаргасан билээ.
Гэтэл үүнтэй холбоотой нэгэн ноцтой зүйлийг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дэлгэв.
Тодруулбал тэрээр “25-р суваг” телевизид ярихдаа: “ОХУ-ын Элчин Сайд И.К.Азизов надад Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн захирлаар энэ хүнийг томил түрэмгийлсэн захидлууд илгээсэн.
Үүнтэй холбоотойгоор би ОХУ-ын Элчин сайдтай уулзсан. Уулзахдаа: “Би Буриадын Боловсролын сайд биш. Би тусгаар тогтносон Монгол Улсын Боловсролын сайд. Тийм учраас та Буриадын Боловсролын сайдтай харилцаж байгаа юм шиг ийм алдаа дахиж битгий гаргаарай” гэж анхааруулсан” гэжээ.