Индонезийн Бали хотноо үргэлжилж буй 2022 оны өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Рапид төрөл өчигдөр өндөрлөлөө. Тэмцээн аравдугаар сарын 13-22-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах бөгөөд өнөөдөр тэмцээний стандарт төрлийн финаль эхэлнэ.
Рапид төрөлд манай улсын өсвөрийн шатарчид хувийн болон багийн дүнгээр нийт найман медаль хүртжээ. Тодруулбал,
Хувийн дүнгээр:
18 насны хөвгүүдийн ангилалд: Х.Итгэлт, мөнгөн медаль
9-10 насны охидын ангилалд: М.Цэлмэг мөнгөн медаль
Багийн дүнгээр:
Найман насны хөвгүүдийн ангилалд: М.Батзолбоо,З.Өнөмөнх, С.Амарбаяр нар хүрэл медаль
10 насны хөвгүүдийн ангилалд: Т.Түвшинтулга М.Ананд, С.Баярдүүрэн нар хүрэл медаль
Найман насны охидын ангилалд: И.Цэлмүүн, О.Оюун-Эрдэнэ, Э.Болортунгалаг нар хүрэл медаль
10 насны охидын ангилалд: М.Цэлмэг, Б.Буянхишиг нар мөнгөн медаль
12 насны охидын ангилалд:Г.Урангоо, М Маргад, Б.Уянгалянхуа мөнгөн медаль
14 насны охидын ангилалд: Э.Хүслэн,Э.Эмүжин,Э.Энхрий мөнгөн медалийн эзэд болжээ.