МХЕГ-аас сүүлийн хэдэн жилийн хугацаанд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэлтийг хангах зорилтын хүрээнд мэргэжлийн хяналтын тогтолцоог шинэчлэн, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн зохион байгуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдэлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд улс төрчдийн оролцоотой хууль бус зарим үйлдлийг нотлох баримтын түвшинд тогтоож асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэх саналыг хүргүүлдэг боловч тэднийг нуун дарагдуулахгы дээрээс даалгаж улмаар удирдлагын солих байцаагчийг ажилаас чөлөөлөх айлгах сүрдүүлэх байдал одооч үргэлжилж намын шугамаар ямар сонгуульд оролцуулах эрх өгөх нэг түдгэлзүүлэх байдлаар төрийн залгамж халаанд хор учруулж байгааг нуух юун билээ.
Тухайлбал: МХГ-аас өнгөрсөн хугацаанд байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр Сүхбаатар, Дорнод аймагт 80 орчим улсын байцаагчийг хяналт галгалтын журмаар нийтдээ 72 аж ахуйн нэгжийг хамруулж, шалгалт хийхэд 1682 зөрчил илэрснээс 230 зөрчилийг арилгуулжээ. Мөн 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож улсын орлогод 452 сая төгрөг төвлөрүүлж мөн 1.3 тэрбумын нөхөн төлбөр тавьсан байдаг.
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс илэрсэн нийтлэг зөрчил нь ажилтнууддаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин олгосон, НДШ төлдөггүй, тэр нь хуримтлагдсан өр үүсгэсэн, түүнийгээ барагдуулж ажилладаггүй. Илүү цагаар ажиллуулдаг ч илүү цагийн цалин олгодоггүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг дутагдал байсан.
Дорнод аймагт үйл ажиллагаа эрхэлдэг “Петрочайна Дачин тамсаг” компани нь өөрийн үйл ажиллагаанд шаарагдах бараа ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодоггүй, газрын тос олборлохтой холбоотой холбогдох бичиг баримтыг хятад, англи хэлээр хөрвүүлсэн нь Монгол хэлээр байх хуулийг зөрчсөн. Хөрөнгө оруулалт борлуулалттай холбоотой орлогыг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэнэ, санхүүгийн тайлан ил тод байна гэснийг зөрчсөн. Монголбанкаар гүйлгээг дамжуулах ёстой атал БНХАУ-ын Банк оф Чайна-гаар гүйлгээг дамжуулсан мөн Газрын тосны асуудал эрхэлсэн байгууллагад байгаль орчны нөхөн сэргээлт, барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэл өгч байх ёстой ч өгөөгүй, хөрс элэгдэх доройтохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд ажилчдын нийгмийн баталгаа болох гадаад, дотоодын албан хаагч нарыг нийгмийн даатгалд хамруулаагүй зэрэг нөхцөл байдлыг тогтоож “Петрочайна Дачин тамсаг” компанид 10 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байдаг гэтэл улс төрчдийн дарамт шахалтаар уг акт одоо болтол хэрэгжээгүй түүх болон үлдэж байх жишээтэй.
Мөн Уурхайн олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгж нь батлагдсан ТЭЗҮ-гүй, хугацаа нь дууссан ашиглалтын шаардлага хангахгүй химийн бодис ашигладаг, нөхөн сэргээлт хийсэн ч хангалтгүй, стандартын дагуу хийж гүйцэтгэдэггүй, АМНАТ-ийн мэдээг төрийн байгууллагад хүргүүлдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн талаар дүгнэлт үйлдэж зөвхөн хоёр аймгийн хэмжээнд 1.8 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж торгууль тавьсан ч бас л төрийн өндөр албан тушаалтаны карманы компаний үйл ажиллагаа тул үр дүн нь тавин хувийн биелэлттэйгээр хаагдах жишээтэй.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 21 аж ахуйн нэгжийн 239 шатахуун түгээх станцуудад шалгалт хийж, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, газрын тос хадгалах 20 агуулах, хийгээр цэнэглэх дөрөв, байгалийн хийгээр цэнэглэх хоёр станц үйл ажиллагаа явуулж байгаа нь хот төлөвлөлтийн норм, дүрмийн зохицуулалтад манайх шиг хотын хэмжээнд 70-80 шатахуун түгээх станц байх нь зохистой гэж заасан тодруулбал, шатахуун цэнэглэх нэг гар нь 1300 орчим автомашинд шатахуун шахах хүчин чадалтай гэж үздэг. Тэгвэл нэг ШТС-д дунджаар 5-6 гар байгаа гэж тооцвол одоогийн байгаа 239 ШТС-аар 1.5 сая машиныг шатахуунаар хангана гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотын нутагт байх ШТС-ын зохист хэмжээнээс 2.4 дахин их байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан байдаг.
Эрүүл мэндийн салбарт хийсэн шалгалт. Монгол Улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд, эмийн сангууд, эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудад улсын хэмжээнд шалгалт хийсэн бөгөөд ковид цар тахлын үед хилийн хяналтын бүсээр хугацаа тодорхойгүй үйлддвэрлэсэн газар нь тодорхой бус эмийн бэлдмэл, болон гоо сайхны бүтээгдэхүүнийг их хэмжээгээр ашиг олох зорилгоор оруулах гэж завдсаныг МХГ-ын улсын байцаагч илрүүлсэн түүнд акт тавьсан асуудлыг төрийн өндөр албан тушаалтаны эхнэрийн хувийн компани гэх нэрийдлээр хүчингүйд тооцуулж хилээр хүчч хэрэглэж оруулж борлуулалт хийсэн асуудал байна.
Мөн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч шалгалт хийх явцдаа хил хорио цээрийн дэглэмийн үед их хэмжээний хугацаа хэтэрсэн шүлхийтэй холбоотой эм ханган нийлүүлэлтийн нөөцийн хүрээнд вакцин нь чанарын шаардлага хангах боломжгүй болсон тул устгалд оруулахыг даалгасан актыг үйлдсэнийг тодорхой албан тушаалтан түдгэлзүүлж түүний чиг үүргийг эмийн агентлаг гэх газрыг байгуулан түүнд олгосоноор тухайн вакцин үйлдэлд саяхан мал эмнэлгийн газрын дарга нар буруутан болж байх жишээтэй.
Мөн НДШ-ийн 60 тэрбумын асуудлыг илрүүлэн тогтоож акт үйлдсэн ч, нүүр хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн хяналт шалгалт хийж тодорхой үр дүнг танилцуулсан ч, алт олборлосон татвараа төлөхөөс зайлс хийж ченжийн шугамаар аж ахуйн нэгжүүд татвар төлдөг байдлыг тогтоож таслан зогсоох эрх зүйн акт үйлдсэн ч, Гашуунсухайт хилийн боомтоор их хэмжээний засаг, тахианы гарал үүсэл үл мэдэгдэх мах орж ирсэн асуудалд акт үйлдсэн ч, мөн их хэмжээний нүүрс улсын хилээр ковидын хорио цээрийн дэглэмтэй байхад байнга гарсан талаар МХГ-ын улсын байцаагчийн арга хэмжээ авсан эрх зүйн актуудыг улс төрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгж компани, хөрөнгө оруулагч нар үйлддэг болохоор тэдний гар хөлүүд байнга дотоод асуудалд оролцох, холбогдох болон холбогдохгүй асуудлуудаар тодорхой үүрэг чиглэл өгөх, бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээнд нөлөөлж бүх тушаал, шийдвэрээ зогсоо, нэг ч шийдвэр, тушаал гаргаж түр хойшлуулах төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар болон нэгжийн удирдлагуудыг хамруулсан төлөвлөгөөт цуглаан, зөвлөгөөнөө хийхгүй байхыг даалгах гэх мэтийн эрүүл бус байдлаар төрийн албаны ажилд нөлөөлж, хандаж ирчихээд бүр энэ газрын чиг үүргийг үгүй хийх оролдлого нь хэрээс хэтэрсэний илрэл болоод байгааг ард иргэдээ сануулж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь стратегитай, дунд хугацааны төлөвлөгөөтэй, цахим мэдээллийн сантай, эрсдлийн удирдлагын системтэй бөгөөд шалгалт ирэх сургаар юу шалгах бол гэсэн тодорхойгүй тийм байдлыг халж таны эрхэлж байгаа бизнест төр хууль, стандартын хүрээнд ийм л шаардлага тавьж байна гэдгийг ойлгомжтой ил тод болгож чадсан түүхтэй байгууллага юм.
Мэргэжлийн хяналтын газрын үнэт зүйл нь мэргэшсэн мэдлэгтэй, мэдрэмжтэй, чадвартай, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн улсын байцаагч нар бөгөөд тэдний хуулиар хүлээсэн үүрэг даалгавараа нэр төртэй гарамгай биелүүлэх боломжийг албан тушаал, намын харьяалал, өөрсдийн өчүүхэн ашиг сонирхолын үүднээс улс төрийн зорилгоор боогдуулж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд занал хийсэн нөхцөл байдал болоод байгааг онцлож байна.
Иймд Мэргэжлийн хяналтын газрын зарим чиг үүргийг яамдуудад бус мэргэшсэн тухайн газарт байглгаж хуулийн хүрээнд ажиллах нөхцөл бололцоог нь хангаж өгөх нь чухал юм.