Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 73,070 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны үрэвсэл 18,231 буюу 25.0 хувь, улаан хоолойн сөргөө 4,485 буюу 6.1 хувь, бөөрний сувганцрын завсрын нефрит 3,735 буюу 5.1 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хавдрын 112 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 31-45 насны ангилалд 31 тохиолдол буюу 27.7 хувь, 46-60 насны ангилалд 81 тохиолдол буюу 72.3 хувийг эзэлж байна. 31-45 насныхны дунд ходоодны өмөн 32.3 хувь, хөхний өмөн 19.4 хувь, Элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 16.1 хувийг эзэлжээ.
Харин 61-ээс дээш насны ангилалд 25,651 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 5,703 буюу 22.2 хувь, анхдагч даралт ихсэх 1,969 буюу 7.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 1,770 буюу 6.9 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хорт хавдрын 103 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 36.9 хувь, ходоодны өмөн 29.1 хувь, улаан хоолойн өмөн 9.7 хувийг эзэлж байна гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ.