Зүүн өмнөд Хятадын Чунцин хотын Вушан мужийн Xiazhuang тосгон далайн төвшнөөс дээш 1600 метр өндөрт байрладаг. Чулуулаг өндөр ууланд орших энэ тосгон ядуурал өндөртэй гэнэ. Тарвага, самар зэрэг дотоодын бүтээгдэхүүнийг нь хөрш зэргэлдээ мужууд ихээхэн сонирхож байгааг мэдсэн тосгоны иргэд ядуурлаа бууруулахын тулд машин техник явах боломж муутай, аглаг ууланд орших тосгоноо дэд бүтэцтэй болгон, авто зам тавихаар шийджээ.

2013 онд эхлүүлсэн авто замын ажилд тосгоны оршин суугчид бүгд идэвхитэй оролцжээ. 2017 оны зун гэхэд тосгоны оршин суугчдийн өөрсдийн гараар сийлсэн замаар зорчиж эхэлсэн байна. Энэ ажилд Чунцин хотын орон нутгийн захиргаа их хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлжээ.

Тосгоны иргэд автозам барих ажлыг хамтран хийж байх үеийн гэрэл зургууд

Эх сурвалж: Синьхуа

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн