Жүдо бөхийн ДАШТ-д манай улсаас 18 жүдоч зодоглоно

2022-10-03 10:071min0
жүдо
Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд болно.
Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд болно. Тэмцээнд нийтдээ 87 орны 584 (эрэгтэй 315, эмэгтэй 269) тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 18 (эрэгтэй ес, эмэгтэй ес) жүдоч эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд:
  • Э.Ариунболд,
  • Э.Сумъяабазар,
  • 66 кг-д
  • Ё.Басхүү,
  • Г.Хэрлэн,
73 кг-д
  • “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар,
  • 81 кг-д Б.Эрдэнэбаяр,
  • 90 кг-д Г.Алтанбагана,
  • -100 кг-д Б.Гончигсүрэн,
  • +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд
  • Г.Наранцэцэг,
  • Б.Баасанхүү,
  • 52 кг-д Б.Хорлоодой,
  • 57 кг-д Л.Энхрийлэн,
  • М.Ичинхорлоо,
  • 63 кг-д Б.Ганхайч,
  • 70 кг-д Ц.Энхчимэг,
  • -78 кг-д Б.Эрдэнэт-Од,
  • +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзнэ.
Баг тамирчдын түрүүч хоёр хоногийн өмнө Ташкентыг зорьсон бөгөөд дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нар долоон тамирчны хамт хөлгийн жолоо залсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй