Нью-Дели хотод өчигдөр (2017.08.09) зохиогдсон Ражендра Матурын дурсгалын лекцэд оролцох үедээ Дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам ирэх 1-2 жилийн дотор өөрийг нь залгамжах XV Далай ламын хойд дүрийг хайх бэлтгэл ажил эхэлнэ гэж хэлжээ. Түүнчлэн “1969 оноос хойш би Далай лам гэх институт цаашид заавал үргэлжлэх ёстой. Гэхдээ Далай ламыг заавал Төвдөөс сонгох албагүй гэж албан ёсоор мэдэгдэж ирсэн. Одоо ирээдүйн Далай ламын талаар нухацтай ярилцах цаг болсон” хэмээжээ.

Уламжлал ёсоор бол Далай ламын хойд дүрийг хайх ажилд олон жилийн хугацаа шаарддаг аж. Далай ламыг бие бараад 49 дэх хоногийн дараа өдрөөс хойш хоёр жилийн дотор хойд дүрийг эрэн хайж тодруулдаг бөгөөд хойд дүрийн эзэн Далай ламын гэрээслэл, Төвдийн төрийн сударт заасан сургааль зэрэг олон шалгуурыг давдаг аж. Энэ удаа дээрх уламжлалыг халж, XV Далай ламыг XIV Далай ламын саналаар тодруулах бололтой.

М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн