Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа. Уг төлөвлөгөөнд хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр арга хэмжээг нийт 2,609.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон байна.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний санхүүжилтийг 2,6 их наяд төгрөгөөр тооцсон байна. Үүний 1 их наядыг нь гадаадын зээл тусламжаар хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Үүнээс,
- улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг,
- нийслэлийн төсвийн хөрөнгөөр 934.6 тэрбум,
- гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум,
- төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум
- бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Энэ нь 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнөөс 624.4 сая төгрөгөөр илүү дүн гэж НИТХ-аас мэдээллээ.