“Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийн ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөх эмийн жагсаалтыг гаргажээ.
Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, хавдар, хоол боловсруулах замын эмгэгийн үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно. ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай.
Эдгээр эмүүдтэй ижил найрлагатай эмүүдийн хувьд хөнгөлөлтийн хувь хэмжээ 30 хувь болж буурсан байна.