НХХ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр нийгмийн ядуу бүлгийг “Улны айл” гэж нэрлэдэг тухай мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдэл нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. Сайд ядуу бүлгээ ийнхүү тодорхойлохдоо яамныхан нь ингэж нэрлэдэг хэмээн хэлсэн юм. Тэгвэл түүний энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор нэгэн үед НХХЯ-ны дэд сайд, сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр өөрийнх нь үед ийм нэршил байгаагүй тухай цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Тэрбээр ” ХНХ-ын дэд сайд, сайд байхдаа “улны айл” гэж сонсож байгаагүй шүү! 50 саяыг 50 төгрөг мэт, зайсангийн хаягдал бродюраар гэр хорооллыг гоёно гэж ярьдаг дарга нар мөнгөний мэдрэмжгүй бөгөөд нийгмийг кастын системтэй хардаг болоо юу даа!. Нийгэм үргэлж ингээд нулимуулаад байхгүй дээ” гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн