Канадын Порт Колборн хот мэдээнүүдэд бараг гардаггүй. 18 мянган хүн амтай тус хотод онцын үйл явдал бараг болдоггүй болохоор тэр. Гэвч саяхнаас энэ хотыг дэлхий даяар мэдэж эхэлжээ. Учир нь тус хотын даргын суудалд ах дүү хоёр болох Билл, Чарльз Стил нар хоорондоо өрсөлдөж байгаа аж.
Билл бол Порт Колборн хотын одоогийн мэр. Тэрбээр хотын даргын сонгуульд хоёр дахиа өрсөлдөж байна. Гэтэл нэр дэвшигчдийн бүртгэл дуусахаас хэдхэн хоногийн өмнө түүний ах Чарльз шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлээд, орон нутгийн сонгуулийн хороонд иржээ. Харин одоо саналын хуудсанд хоёр Стилийн нэр орсон байна.
Ах дүү хоёр хоорондоо өрсөлдөх нь байдаг л зүйл гэж та бодож магадгүй. Гэвч тэд 30 гаруй жил хоорондоо харьцаагүй гэнэ. Тэд яагаад хоорондоо харьцахаа больсон нь тодорхойгүй ч Стилүүд өв залгамжлалын асуудлаас болоод маргалдсан гэсэн яриа гарчээ. Чарльз Стил дүүгээ эцгээс нь өвлөгдсөн даатгалыг бизнесийг авсан гэж байнга буруутгадаг аж.
Билл ялна гэдэгтээ итгэлтэй байна. Тэрбээр 17 жилийн турш хотын зөвлөлийн гишүүн байж байгаад 2018 онд хотын мэр болсон гэнэ. Тиймээс хоёр дахиа ялна гэж үзэж байна. Тэрбээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хотын дэд бүтцээ өргөжүүлж, Порт Колборнд эмч нарыг шилжүүлэн авчирна гэж амлаж байна.
Харин Чарльз хотын аж ахуйг хөгжүүлнэ гэж амлажээ. Тэрбээр орон сууцны хүрэлцээг сайжруулж, татварыг бууруулж, орон гэргүй иргэдийн тоог бууруулах зорилготой байна.
Эх сурвалж: Кp.ru
Орчуулагч: Марта