Засгийн газар хуралдахгүй

2022-09-21 09:10
zasgiin gazar
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Гэхдээ өнөөдрийн /2022.09.21/ хуралдаан хойшилж, маргааш товлогджээ.

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 19-ний өдөр II Элизабет Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол Монгол Улсыг төлөөлж оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм.