Байгаль орчны газрын ажилтнууд самрын “ченжүүд”-тэй хуйвалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

2022-09-20 13:401min0
5h5u06_307096108_579120337328848_4167595349182738259_n_x974
Шалгалтын явцад дээр этгээд нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнуудтай хуйвалдан бэлтгэсэн самраа хот руу ирдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

Иргэдээс их хэмжээний самар худалдан авч хадгалан гаднын иргэдэд борлуулахаар бэлтгэж байсан хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Иргэн Б, Т нар нь өнгөрсөн сарын 20-ноос хойш нийслэлийн ногоон бүсийн Гачуурт, Улиастай, Хандгайт зэрэг газар руу хүмүүс явуулж, их хэмжээний самар бэлтгүүлж байжээ. Улмаар Баянзүрх дүүрэгт байрлах хоёр агуулахад 20-30 тн самар бэлтгүүлэн хадгалж байсныг цагдаагийнхан илрүүлсэн байна. Шалгалтын явцад дээр этгээд нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнуудтай хуйвалдан бэлтгэсэн самраа хот руу ирдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Дээрх этгээдүүд хотын ногоон бүсэд зөвшөөрөлгүй самар түүж байгаа иргэдээс нэг килограммыг нь 6,000-7,000 төгрөгөөр авч, хятадуудад 14,000-17,000 төгрөгөөр борлуулахаар тохиролцоо хийсэн аж.