БНСУ руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан визийн хариуг өгөх хугацаанд өөрчлөлт оруулжээ

2022-09-20 12:141min0
soviza1
БНСУ руу зорчихоор виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт оруулж буй тухай Монгол дахь ЭСЯ-наас мэдээллээ.

БНСУ руу зорчихоор виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт оруулж буй тухай Монгол дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Тодруулбал ангилал тус бүрээр визийн хариу олгох хугацааг ажлын өдрөөр тооцох юм байна. Үүнд:

  • Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код: 7 хоног
  • Байгууллага болон гэр бүл(Эхнэр/нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл)-ийн урилга, сургалтын виз: 15 хоног
  • Богино хугацааны аяллын визийн (Олон удаагийн виз хамаарна) хариуг 30 хоногт өгнө.
  • Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүл (F-1-5) визийн хувьд виз мэдүүлсэн өдрөөс хойш 1 сар, гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 2 сар(өмнөхтэй адил) байна.

Түүнчлэн “Виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй