АНУ-д Невада мужийн Лас-Вегасын согог засалч мэс засалч Кевин Дебипаршад хэмээх эмч од болж байна. Тэрбээр өвчтөнүүддээ хөл уртасгах өвөрмөц мэс засал санал олгодог гэнэ.
Харвардын төгсөгч Дебипаршад LimbplastX Institute нэртэй эмнэлгээ 2016 онд байгуулсан ч коронавирусийн цар тахлын үеэр жинхэнэ амжилт олжээ. Ковидын хязгаарлалтын үеэр хүмүүс яагаад хөлөө урт болгох мэс засалд орох нь ихэссэнийг хэлэхэд хэцүү ч ямар ч байсан эмчийг зорих хүмүүс тасрахаа больжээ.
Дебипаршад эмчийн эмчилгээний арга тун энгийн, бас аюултай. Тэрбээр өвчтөнийхөө дунд чөмгийг хугалж, түүнд нь металл хигээс суулгадаг байна. Ингээд алсын удирдлагаар хоорондын зайг нь тохируулна. Хэдэн сарын дараа хөлийн яс сунаж эхэлдэг байна.
Энэ эмчилгээний үр дүнд хүн 7-15 см өндөр болдог. Эдгэрэх явц удаан, байгалийн бус аргаар өндөр болдог, дээр нь үнэтэй хэдий ч үйлчлүүлэгчид тасардаггүй гэнэ. LimbplastX Institute эмнэлгийн өвчтөнүүдий олонх нь программист, Google, Amazon, Microsoft зэрэг технологийн аварга компаниудын инженер мэргэжилтнүүд гэнэ. Нэг ийм ажиллагаа $70-$150 мянгын үнэтэй. Хэр өндөр нэмүүлэх вэ гэдгээс шалтгаалан үнэ нь өөр өөр байдаг аж.
Эх сурвалж: kp.ru