Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пүрэвийн Сэргэлэн энэ‬ ‭ ‬сарын‭ ‬ ‭ ‬18-нд‭ ‬ ‭ ‬Кувейт Улсын‭ ‬ ‭ ‬“EMEFC”‭ ‬ ‭ ‬компаний‭ ‬ ‭ ‬маркетингийн ‭ ‬менежер‭ ‬ ‭ ‬Хайтам‭ ‬ ‭ ‬Халид‭ ‬ ‭ ‬Аль-Хабша тэргүүтэй төлөөлөгчидтэй ээлжит уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын үеэр Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд тус компаний зүгээс мах‭ ‬ ‭ ‬импортлох‭ ‬ ‭ ‬тухай‭ ‬ ‭ ‬албан‭ ‬ ‭ ‬ёсны‭ ‬ ‭ ‬хүсэлт,‭ ‬ ‭ ‬мөн‭ ‬ ‭ ‬компаний‭ ‬ ‭ ‬талаарх‭ ‬ ‭ ‬мэдээлэл, бичиг баримтын хуулбарыг Элчин сайдад гардуулав.

Тус   компаний   хувьд  ‭ ‬Казахстан,   Киргизстан,   Энэтхэг,   Кени,  ‭ ‬Судан, Пакистан‭ ‬ ‭ ‬зэрэг‭ ‬ ‭ ‬улсаас‭ ‬ ‭ ‬тогтмол‭ ‬ ‭ ‬мах‭ ‬ ‭ ‬импортолдог‭ ‬ ‭ ‬бөгөөд‭ ‬ ‭ ‬ойрын‭ ‬ ‭ ‬хугацаанд Монгол Улсыг зорьж холбогдох судалгааг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин‭ ‬ ‭ ‬сайд‭ ‬ ‭ ‬П.Сэргэлэн‭ ‬ ‭ ‬тус‭ ‬ ‭ ‬компаний‭ ‬ ‭ ‬үйл‭ ‬ ‭ ‬ажиллагаатай‭ ‬ ‭ ‬өнгөрсөн сарын 10-нд биечлэн танилцсан болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн